Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн мужид, геоморфологийн хувьд говь, хээрийн бүсэд багтах бөгөөд улаан хүрэн шавранцар хөрстэй.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 91606 га.
2012 оны жилийн эцсийн байдлаар сумын хэмжээнд нийт 33643 мал тоологдсоноос Тэмээ-152, Адуу-2016, Үхэр-792, Хонь-15655, Ямаа-15028 байна. Мөн малчин өрх 83, малтай өрх 143 байгаа нь сумын нийт өрхийн 42.9 хувийг эзэлж байна.Нийт 33.6 мянган толгой малаас цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 33.3 хувь байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, цэвэр усны 750 м, бохир усны 1.42 км урт шугам хоолойтой. Төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 9 ус түгээх байрнаас усаа авч байна. Ус нөөцлөх сав байхгүй.Сумын төвийн хэрэглээнээс гарсан бохирыг 2.7 км-т даралттай бохирын шугам, ариутгах татуургын станцаар дамжуулан татан зайлуулж байна.
Тус сургуулийн байрыг Зөвлөлтийн цэргийн ангийн үед ашиглаж байсан орон сууцны барилгыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтэцийг нь өөрчилж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ авсан 3331 иргэнээс Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 246 хүн, Урьдчилан сэргийлэх үзлэг 1375 хамрагдсан. Осол гэмтэл 31, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна. Түргэн тусламжийн дуудлага нийт 749 үүнээс алсын дуудлага 202 байна.
Баянтал сумын төв нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн чиг үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн санхүүжилтээр хийлгэхээр төлөвлөсөн. Барилгажилтын хувьд Зөвлөлтийн цэргийн ангийн үед ашиглаж байсан орон сууцны барилгуудыг сэргээн засварлаж, үе шаттайгаар ашиглалтад оруулж байгаагийн зэрэгцээ нийгэм, соёлын барилга байгууламжууд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тул сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт зал зэргийг шинээр барих шаардлагатай байгаа. 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 16316.6 га үйлдвэрлэлийн бүс 7 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 14000 га хөдөө аж ахуйн бүс 93.32 га зам, шугам сүлжээний бүс 1138.8 га2012 байдлаар 923 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 167.4 га газар өмчилж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 129.4 га газрыг 124 иргэнд, аж ахуйн нэгжий зориулалтаар 15131.9 га газрыг 14 аж ахуй нэгжид, албаны зориулалтаар 2134.1 га газрыг 14 төрийн байгууллагад, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд 64 га газар нийт 17627.1 га газрыг 156 иргэн, байгууллага, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5.67 га газар, 81 иргэнд, 1 хуулийн этгээдэд амралт, аялал жуулчлалын зориулалтаар 14000 га газар, 9 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 22 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл/ хугацаа нь дууссан/Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл /хугацаа нь дууссан/
Тус сум нь нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон, салаа төмөр замтай, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Орос цэргийн ангийн үед ашиглаж байсан орон сууцнуудыг сэргээн засварлаж ашиглалтад оруулснаар орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Цэргийн ангийн үед ашиглаж байсан нисэх онгоцны тус бүр 2.8 км урт, 72 м өргөн зурвас бүхий онгоцны буудал, том хэмжээний агуулах ангаруудыг түшиглэн олон улсын болон дотоодын тээвэр, ложистик хөгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ ажлын хүрээнд Чойрын эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэр технологийн паркын ТЭЗҮ хийгдэж, суурь дэд бүтцийн зураг төсөл боловсруулагдаж, ерөнхий төлөвлөгөө нь хийгдсэн.
Боловсрол: | 0.562101000 |
Эрүүл мэнд: | 0.940295000 |
Эдийн засаг: | 0.293061428 |
Бусад: | 0.329620000 |
Дэд бүтэц: | 0.737083333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн, салхи ихтэй зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -25С 7 дугаар сарын дундаж температур +20С Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв: Сумын өөрийн орлого 11,5 сая, төвлөрсөн төсвийн шилжүүлэг 220,9 сая төгрөг, нийт 231,5 сая төгрөгийн орлого бүрдсэн байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 238.5 сая төгрөг байна. Нийт зардлын 55.7 хувь нь цалин, 6.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 1.1 хувийг урсгал шилжүүлэг, 37 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 188.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 20.4 сая, орон нутагт 6.0 сая нийт 26.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-н салбар, Малын тэжээл үйлдвэрлэдэг “Бармааш” ХХК, Төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэдэг “Бигом-Чойр” ХХК, Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр эрхлэдэг “Чойр-Хайрхан” ХХК, Төмрийн баяжмалын “Тамирын их урсгал” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь сумын эдийн засгийн бүтцэд чухал нөлөө үзүүлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 204 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 1.9 хувийг дээд, 29 хувийг тусгай дунд, 67 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх • Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах • Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх