Далайн түвшнээс 2300-3700 м өндөр өргөгдсөн уулархаг нутагт оршдог. Сумын нутаг Физик газар зүйн хувиарлалтаар бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 215002 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 61714 толгой малтайгаас 25 тэмээ, 1999 адуу, 3275 үхэр, 25053 хонь, 31362 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 22.0 хувь байна. 213 малчин өрх, 308 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 60 хувийг эзэлж байна.
Сумын төвийн 4 баг нь 25-100 км зайтай ба хоорондоо шороон замаар холбогддог. Аймгийн төвийг дайран өнгөрөх улсын чанартай авто замд 4,05 км хатуу хучилттай замаар холбогддог.
Төвлөрсөн ус хангамжийн систем байхгүй. Айлууд ундны усыг энгийн худагнаас авдаг. Зарим байгууллага гүний худагтай, цаашид сумын төвийг гүний худагтай болгох, айл өрхийг цэвэр усаар хангах, алсдаа цэвэр бохир усны төвлөрсөн системд холбогдох шаардлагатай байна.
Бугат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 38.19 гаҮйлдвэрлэлийн бүс 2.4 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0.280 гаХөдөө аж ахуйн бүс 49 гаЗуслангийн бүс 43677.5 гаӨнөөгийн байдлаар 2783 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 668 га газар өмчилж, 440 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 55 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 216 га газар, 119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540 га газар эзэмшиж байна.
Тус сум онцлог нь аймагт ойрхон, аймгийн төвийн иргэдийг сүү цагаан идээ, хүнсний ногоогоор хангах боломжтой. Дэд бүтэц хөгжсөн, цаашид аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой. Жил бүр казакын уламжлалт бүргэдийн баяр, көкбар зэрэг тэмцэнүүдийг сумдаа зохион байгуулаж гадаадын зочид оролцож байна.
Боловсрол: | 0.590900000 |
Эрүүл мэнд: | 0.736940000 |
Эдийн засаг: | 0.294695714 |
Бусад: | 0.644270000 |
Дэд бүтэц: | 0.291666666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -27,5С• 7 дугаар сарын дундаж температур +27,5 оС• Жилийн дундаж сахины хурд 4-9 м/с• Жилийн хур тунадасны хэмжээ 81.3 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 301.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 154.4 сая төгрөг, сумын өөрийн орлого 113.8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 569.4 сая төгрөг байна. Нийт зардлын 59 хувь нь цалин, 8.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22.4 хувийг урсгал шилжүүлэг, 10 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 15 аж ахуй нэгж төсвийн 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумд 113.8 сая төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна. Аймгийн хэрэглэглээний сүү сүүн бүтээгдэхүүний 5 хувийг хангаж байгаа нь цаашид сүүн сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Сумын хэмжээнд 2012 оны эцэсээр нийт 61714 толгой мал тоологдсон байна.
Сумын хэмжээнд нийт 24.9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 53.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 46.2 хувьд нь бусад бүтээгдэхүүн тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 11 га талбайд 20 тонн тэжээлийн ургамал, 0.5 га талбайд 0.5 тонн чацаргана, 1.4 га талбайд 5 тонн хүнсний ногоо, 12 га талбайд 12.5 тонн төмс хураан авч байна.
Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон.2012 онд баруун бүсийн ЦТС-аас цахилгаан -244,171 квт/цаг авсан. Үүнээс 16 албан байгууллага, аж ахуйн нэгжид 48,186 квт/цаг цахилгаан, 274 айл өрхөд 195,985 квт/цаг цахилгаан борлуулсан байна. Борлуулсан цахилгааныг мөнгөн дүнгээр авч үзвэл 18.45 сая төгрөг бичсэнээс орсон орлого 13.87 сая төгрөг төлөгдсөн байна. 2012 оны жилийн эцсийн тоогоор 157 малчин өрх нарны зайн үүсгүүртэй байна.
Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ахлах сургууль, Сургуулийн дотуур байр, Соёл гэгээрлийн төв зэрэг байгууллагууд нийт 9 нам даралтын усан халаалтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Бугат сумын сургууль нь анх 1944 онд бага сургууль нэртэй байгуулагдаж анги 2, багш 2, сурагч 30 байсан бол одоо 12 жилийн ахлах сургууль болж 19 бүлэгтэй 409 сурагчидтай, 44 багш, 41 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хүн эмнэлэг анх 1959 онд хүний бага эмчийн салбар болж байгуулагдаж байсан бол 1981 онд их эмчийн салбар болж 5 ортой ажилласан. 2012 онд зориулалтын шинэ байр баригдсанаар нэг зэрэг 20 өвчтөн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой болсон.
Суманд бүртгэлтэй ажилгүй 283 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 онд орон нутгийн барилгын конпаниуд 389,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хүн эмнэлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМалжуулах төсөлБэлчээрийн менежментАдрагийн төсөлДэлхийн Зөн олон улсын байгууллагын төсөл
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх