Нутгийн байгалийн бүтэц нь дов толгод бүхий тал хээрийн бүсэд оршдог, далайн түвшнээс дээш 1172.3 метрт өргөгдсөн.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 85755 га.
Сум нь 69 малчин айл өрхтэй бөгөөд 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 26,320 мал тоологдсон. Үүнд : Тэмээ-68, Үхэр-72, Ямаа-13041, Хонь-11612, Адуу-877
Сумын төвийн зүүн хойгуур УБ-Чойр-Замын Үүдийг холбосон төмөр зам болон авто зам дайран өнгөрдөг бөгөөд тээврийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн сум юм. Цаашдаа мянганы замтай сумыг холбох ажил хийгдэх юм.Чойр-Шивээговь сумын хооронд нийтийн тээврийн үйлчилгээнд микро автобусаар иргэдэд тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Сумын хэмжээнд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 2, 500м3 багтаамжтай усан сан 1, ус цэвэршүүлэх төхөөрөмж 1, 5 км урт цэвэр усны шугам хоолой ашиглагдаж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 117 өрх, 22 албан байгууллага, ААН холбогдсон.Сумын төвийн ундны ус нь хатуулаг, эрдэслэг чанар өндөртэй байдаг тул эх үүсвэрүүд дээр ус цэвэршүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжүүд суурилуулах шаардлагатай.
Сумын төв дээр дулаан хангамжийн 2 эх үүсвэр ажиллаж байгаа бөгөөд айл өрх, ААНБ-уудын дийлэнх нь төвлөрсөн халаалтын шугамд холбогдсон.Нийтийн ахуйн үйлчилгээний “Илчлэг Шивээ” ОНӨҮГазрын 5.6 МВт хүчин чадал бүхий DZL маркын 3 халаалтын зуух эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сумын ЗДТГазар, 210 гаруй айл өрх болон бусад барилга байгууламжуудыг төвлөрсөн дулаанаар хангаж байна. Цаашид өргөтгөх шаардлагатай.
Сумын хэмжээнд хөдөлмөр эрхлээгүй Хөдөлмөрийн насны эрэгтэй 208, эмэгтэй 266 нийт 474 иргэн байна. Үүнээс хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй 117 иргэн, Хөдөлмөрийн насны өдрийн ангид суралцсан 392 иргэн, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 28 иргэн байна.
Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй түлш, эрчим хүчний үйлдвэрийг хөгжүүлснээр бүтээгдэхүүнээ экспортлон орон нутгийн төсвөө бие даан бүрдүүлэх чадавхитай болж, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэн иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулж хангасан, мэргэшсэн чадварлаг удирлагтай “Монгол улсын Шилдэг сум” болох зорилго тавьж, дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:• Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариаланг зээлийн болон төрийн бусад бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх• Шивээ Овоо ХК-ийг өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлж, түүнийг түшиглэсэн ДЦС байгуулж, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ экспортлох• Орон нутгаа хөгжүүлэхдээ байгаль орчны доройтлыг багасгаж, нөхөн сэргээхэд чиглэсэн ногоон хөгжлийг бий болгох• Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Боловсрол: | 0.494356000 |
Эрүүл мэнд: | 0.755423333 |
Эдийн засаг: | 0.390117142 |
Бусад: | 0.491560000 |
Дэд бүтэц: | 0.639183333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
• Эрс тэс хуурай уур амьсгалтай, хоногийн температурын хэлбэлзэл ихтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -23С• 7 дугаар сарын дундаж температур +28С• Жилийн дундаж салхины хурд 8-15 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 200-250мм
Орон нутгийн төсөв: Сумын өөрийн орлого 150,4 сая, төвлөрсөн төсвийн шилжүүлэг 263,1 сая төгрөг нийт 413,5 сая төгрөгийн орлого бүрджээ. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 302.2 сая төгрөг байна. Нийт зардлын 50.4 хувь нь цалин, 5.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 1.0 хувийг урсгал шилжүүлэг, 43.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц: Орон нутгийн төсвийн хэмжээнд нийт 72 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.049.969.100 төгрөг, аймагт 160.358.065 төгрөг, орон нутагт 126.169.621 төгрөг нийт 1.336.496.768
2012 онд 2 га талбайд төмс, 2,5 га талбайд хүнсний ногоо, 6 га талбайд тэжээлийн ургамал тариалан, төмс 5,5 тн, хүнсний ногоо 11,5 тн, малын тэжээл 11 тн, нийт 28 тн ургац тэжээл хураан авсан.
Шивээговь сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон бөгөөд сумын төвийн нийт айл өрх 100% төвлөрсөн цахилгааны сүлжээнээс хангагдаж байна. Мөн хөдөөгийн багийн малчин айл өрхүүдийн дийлэнх нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна. Сумын төвд 1985 онд баригдсан 35/06 кВт-ын дэд станцтай.
Сумын төвд ашиглагдаж байгаа бохир усны 72 худаг, 11.2 км шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 585 өрх, 14 албан байгууллага, аж ахуйн нэгж холбогдоод байна. Суманд цэвэрлэх байгууламж байхгүй. Айл өрх, албан байгууллагаас гарсан бохир усыг сумын төвөөс 5 км-т татан зайлуулж ил асгаж байгаа тул шинээр цэвэрлэх байгууламж барих шаардлагатай.
Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 21 бүлэгт 532 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсролын нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96 хувь, суурь боловсролын хамран сургалт 96.5 хувьд хүрсэн байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. 3-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 295, “Бүжинхэн бүл” цэцэрлэгийн үндсэн 40 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн байна.
Шивээговь сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй- үйлдвэр үйлчилгээний оролцоо давамгайлсан суурин юм.Тус сумын 2030 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Нарт дизайн” ХХК гүйцэтгэж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:2012 оны байдлаар 1120 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 131,52 га газар өмчилж сумын хэмжээнд газар өмчлөл 37,3 хувьтай байна. 41 иргэн 2,87 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, Амралт, аялал жуулчлалын зориулалтаар 29,6 га газарт аж ахуйн нэгж байгууллага, 5 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 18 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл / хугацаа нь дууссан/Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа /хугацаа нь дууссан/ төсөл
Шивээговь сум нь Шивээ Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэсэн уул уурхай, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар хүн ам, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж байгаа Монгол улсын томоохон сумуудын нэг юм. Мөн тус сум нь нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон, төмөр зам дайран өнгөрдөг, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. Орос цэргийн ангийн үед ашиглаж байсан орон сууцнуудыг сэргээн засварлаж ашиглалтад оруулснаар орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Шивээ Овоогийн хүрэн нүүрсний уурхайн олборлолтоос хаягдаж байгаа гүний усны “Хаялага” нуурыг түшиглэн өвлийн хүлэмж, услалтын систем бүхий газар тариалангийн томоохон үйлдвэрлэл явуулах боломжтой болсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 га-д услалтын систем хийгдсэн.